Египетээс Гарсан Нь 29:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.

8. Чи хөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө.

9. Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.

10. Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина.

11. Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.

Египетээс Гарсан Нь 29