Египетээс Гарсан Нь 26:22-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. асрын ар тал буюу баруун талд зориулан зургаан дүнз хийгтүн.

23. Асрын ар талын булангуудад хоёр дүнз хий.

24. Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байх бөгөөд хоёр талдаа тийнхүү байх ёстой. Тэд хоёр буланг гаргах юм.

25. Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байна.

26. Дараа нь хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод хий.

27. Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод, мөн асрын ар тал буюу баруун талд зориулсан таван хөндлөвч мод хийгтүн.

28. Дүнзнүүдийн голд байх дундах хөндлөвч мод нь нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх ёстой.

29. Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийж, хөндлөвч моддыг алтаар бүрэгтүн.

30. Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий.

31. Дараа нь чи нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар хөшиг хий. Үүнийг уран хүний урлал болох херубуудтай хамт хийлгэ.

32. Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх ёстой. Багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байрлах ёстой.

33. Чи хөшгийг гархинуудаас өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.

34. Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдран дээр чи өршөөлийн суудлыг тавигтун.

35. Ширээг хөшигний гадна талд тавьж, дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө талд тавь. Ширээг хойд талд нь тавигтун.

36. Майхны үүдэнд хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн.

37. Дэлгэцэнд зориулан хуайс модоор таван багана хийж алтаар бүр. Тэдний дэгээнүүд нь мөн алтан байна. Тэдгээрт зориулан таван хүрэл углуур цутга.

Египетээс Гарсан Нь 26