Египетээс Гарсан Нь 25:26-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Түүнд зориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул.

27. Цагиргууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой.

28. Чи хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно.

29. Чи ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий.

30. Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.

Египетээс Гарсан Нь 25