13. Хэрэв уг мал нь тастагдсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тастагдсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.
14. Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх, эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой.
15. Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс нь түүний үнэ нь болно.
16. Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой.
17. Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал, тэр инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.
18. Удганыг бүү амьд байлга.
19. Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.
20. ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.
21. Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.
22. Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.
23. Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож,
24. Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно.
25. Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.
26. Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг.
27. Учир нь тэр бол түүний цорын ганц бүтээлэг нь, биеийнх нь хувцас билээ. Тэр хүн өөр юу нөмөрч унтах вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.
28. Бурханыг бүү хараа. Өөрийн ард түмний захирагчийг бүү хараа.
29. Чи өөрийн ургац ба өөрийн усан үзмийн дарснаас өргөх өргөлийг бүү хойшлуул. Хөвгүүдийнхээ ууганыг нь чи Надад өгөх ёстой.
30. Чи өөрийн үхэр болон хонинуудад ч ийнхүү үйлд. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.
31. Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тийм учраас хээр талд хэсэглэн тастчуулсан амьтны махыг та нар бүү ид. Түүнийг нохдод хаяж өг.