Египетээс Гарсан Нь 20:24-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь өөрсдийн шатаалт тахил, эвийн тахилыг, өөрсдийн хонь ба үхрүүдийг өргө. Би Өөрийн нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.

25. Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчсан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулууг багажаар засвал түүнийг бузарлах болно.

26. Та нар Миний тахилын ширээ уруу шатаар бүү гар. Энэ нь та нарын нүцгэн бие түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм.

Египетээс Гарсан Нь 20