18. Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод,
19. Мосед—Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь гэв.
20. Мосе ард түмэнд—Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм гэв.
21. Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.
22. ЭЗЭН Мосед—Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа.
23. Та нар Надаас өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад, эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.