1. Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав.
2. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуув.
3. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан зэгсэн сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавив.
4. Хүүд юу тохиолдохыг мэдэхийн тулд түүний эгч зайдуу зогсож байв.
5. Фараоны охин усанд орохоор Нил уруу ирж, түүний шивэгчид Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа.
6. Тэр нээж харсанд, нэгэн хүү уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн—Энэ бол еврейчүүдийн хүүхдүүдийн нэг нь байна гэж хэлэв.
7. Түүний эгч нь Фараоны охинд—Би явж, еврей эмэгтэйчүүдээс таны төлөө хүүхдийг асрах асрагчийг дуудах уу? гэв.
8. Фараоны охин түүнд—Яв! гэхэд, охин явж, хүүхдийн эхийг дуудлаа.