Египетээс Гарсан Нь 19:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.

7. Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв.

8. Бүх ард түмэн нийтээрээ—ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.

9. ЭЗЭН Мосед—Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.

10. Бас ЭЗЭН Мосед—Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга.

11. Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.

Египетээс Гарсан Нь 19