Египетээс Гарсан Нь 19:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүнийг чулуугаар шидэж, эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй” гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уул өөд гарч ир гэв.

14. Тийнхүү Мосе уулаас буун ирж, ард түмнийг ариусгав. Тэд өөрсдийн хувцсыг угаав.

15. Мосе ард түмэнд—Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.

16. Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв.

17. Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо.

18. Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.

19. Дараа нь бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.

20. ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буусан. ЭЗЭН Мосег уулын орой уруу дуудсанд Мосе очив.

21. ЭЗЭН Мосед—Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий.

Египетээс Гарсан Нь 19