Египетээс Гарсан Нь 16:18-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасан нь илүү гарсангүй, бага хураасан нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ.

19. Мосе тэдэнд—Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэлсэн.

20. Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрсөн. Мосе тэдэнд уурлав.

21. Тэд өглөө бүр, хүн бүр идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад, тэр нь хайлдаг байв.

Египетээс Гарсан Нь 16