Египетээс Гарсан Нь 15:2-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. ЭЗЭН бол миний хүч ба дуу.Тэр миний аврал болсон.Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно.Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.

3. ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.

4. Фараоны тэрэгнүүд болон түүний цэргүүдийг Тэр далайд хаясан.Түүний шилдэг дарга нар нь Улаан тэнгист живэв.

5. Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.

6. Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ.Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав.

7. Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв.Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав.

8. Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч,урсгал ус овоо мэт босож,далайн гүн дэх уснууд царцсан.

9. Дайсан “Би хөөж гүйцээд, олзоо хуваана.Тэдний эсрэг би хүслээ хангана.Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө” гэв.

10. Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв.Их усанд тэд тугалга мэт живэв.

11. Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ?Ариун байдалдаа сүр жавхлантай,магтаал дотор аймшиг төрүүлмээр,гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?

12. Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив.

13. Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж,Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.

Египетээс Гарсан Нь 15