Египетээс Гарсан Нь 13:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Долоон өдрийн турш та нар исгээгүй талхыг идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн.

7. Долоон өдрийн турш исгээгүй талхыг ид. Өөрсдийнхөө дунд болон бүх хил хязгаарынхаа дотор өөрсдийнхөө дунд та нар исгэх хөрөнгийг бүү байлга.

8. Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө үйлдсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл.

9. Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.

10. Тийм учраас жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.

11. ЭЗЭН чамд болон чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутаг уруу аваачин, тэр газрыг чамд өгөх үед

12. чи хэвлий бүрийн ууган үр болон өөрт байгаа мал бүрийн анхны төлийг ЭЗЭНд зориул. Эр хүйстэн нь ЭЗЭНийх юм.

13. Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чиний хөвгүүдийн дундаас хүний аливаа ууган үрийг чи золь.

14. Хожим чиний хүү чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал, чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.

Египетээс Гарсан Нь 13