1. ЭЗЭН Мосед—Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана.
2. “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг гуйгтун” хэмээн ард түмэнд сонсго хэмээв.
3. ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе Египет улсад Фараоны зарц нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.
4. Мосе—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шөнө дунд Би Египетийн дундуур явна.