17. Тийм учраас зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд өөрсдийн Бурхан ЭЗЭНээс гуйж өгөөч гэв.
18. Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв.
19. ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй.
20. Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.
21. ЭЗЭН Мосед—Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав.