19. Эх баригчид Фараонд—Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав.
20. Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч маш хүчирхэг болов.
21. Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв.
22. Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ—Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.