Ефес 5:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймээс хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо.

2. Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв.

3. Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг.

4. Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө.

Ефес 5