Дуулал 97:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун.Олон арлууд ч баярлагтун.

2. Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг.Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм.

3. Түүний өмнө гал гарч,Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.

4. Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг.Газар дэлхий хараад, чичрэв.

Дуулал 97