16. ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ.Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ.Хиггаион, Села
17. Бурханыг мартдаг бүх үндэстэн буюуХорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.
18. Гачигдагсад үүрд мартагдахгүй,Зовогсдын найдлага ч мөнхөд тасрахгүй.
19. ЭЗЭН, босож, хүмүүнд ялалтыг бүү өгөөч.Өөрийнхөө өмнө үндэстнүүдийг шүүлгээрэй.
20. ЭЗЭН, тэднийг эмээлгээч.Өөрсдийг нь зөвхөн хүн л юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч.Села