Дуулал 89:23-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,Түүнийг үзэн ядагчийг бут цохино.

24. Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөдМиний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.

25. Би бас түүний гарыг далай дээр,Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.

26. Тэр Над уруу «Та бол миний Эцэг,Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.

27. Би мөн түүнийг ууган хүү,Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.

28. Би Өөрийн хайр энэрлээ түүний төлөө мөнхөд хадгалж,Өөрийн гэрээг ч түүнд батжуулна.

29. Ингээд Би түүний үр удмыг мөнхөд тогтоож,Түүний сэнтийг тэнгэрийн өдрүүд мэт болгоно.

30. Хэрэв түүний хөвгүүд Миний хуулийг мартаж,Миний шүүлтийн дагуу явахгүй бол,

31. Хэрэв тэд Миний тогтоолуудыг зөрчиж,Миний тушаалуудыг биелүүлэхгүй бол,

32. Би тэдний алдаа зөрчлийг таягаараа,Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.

33. Харин Би Өөрийн хайр энэрлийг түүнээс таслахгүй,Итгэлгүйгээр ч үйлдэхгүй.

34. Өөрийн гэрээг би зөрчихгүй,Амнаас гарсан авиагаа өөрчлөхгүй.

35. Би Өөрийн ариун байдлаар нэгэнтээ тангарагласан бөгөөдБи Давидад худал хэлэхгүй.

36. Түүний үр удам нь мөнхөд амьдарч,Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.

Дуулал 89