Дуулал 89:16-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Таны нэрд тэд өдөржин баярлаж,Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.

17. Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөдТаны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.

18. Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөдИзраилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.

19. Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж,“Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн.Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.

20. Би Өөрийн зарц Давидыг олсон.Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.

21. Миний гар түүнтэй хамт байж,Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.

22. Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.

23. Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,Түүнийг үзэн ядагчийг бут цохино.

24. Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөдМиний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.

25. Би бас түүний гарыг далай дээр,Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.

26. Тэр Над уруу «Та бол миний Эцэг,Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.

27. Би мөн түүнийг ууган хүү,Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.

28. Би Өөрийн хайр энэрлээ түүний төлөө мөнхөд хадгалж,Өөрийн гэрээг ч түүнд батжуулна.

Дуулал 89