1. Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна.Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.
2. Учир нь би “Хайр энэрэл мөнхөд байгуулагдана.Та Өөрийн итгэлтэй байдлыг тэнгэрүүд дээр тогтооно” гэв.
3. “Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.Би Өөрийн зарц Давидад тангарагласан,
4. Би чиний үрийг мөнхөд тогтоож,Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна”.Села
5. Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана.Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.
6. Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ?Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?
7. Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан,Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.
8. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.