1. Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан,Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.
2. Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.Миний хашхиралтад чихээ тавиач.
3. Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөдАмь минь Үхэгсдийн оронд ойртсон.
4. Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.Би хүч чадалгүй хүнтэй адил,
5. Үхэгсдийн дунд хаягдсан,Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.Та тэднийг дахин санахгүй бөгөөдТэд Таны мутраас таслагдсан.
6. Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,Харанхуй газруудад, гүнд тавьсан.
7. Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөдТа Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон.Села