Дуулал 80:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.

9. Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөдТэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.

10. Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөдТүүний мөчрүүд Бурханы хуш шиг байв.

11. Тэр мөчрөө далай хүртэл,Салаагаа Мөрөн хүртэл сунгасан.

12. Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээрЮунд Та түүний ханыг нураасан бэ?

13. Ойн бодон гахай түүнийг идэж,Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог.

Дуулал 80