Дуулал 80:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.

8. Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.

9. Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөдТэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.

10. Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөдТүүний мөчрүүд Бурханы хуш шиг байв.

11. Тэр мөчрөө далай хүртэл,Салаагаа Мөрөн хүртэл сунгасан.

Дуулал 80