Дуулал 78:51-66 Ариун Библи, 2004 (АБ2004)

51. Египетийн бүх ууганыг буюуХамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохисон юм.

52. Харин Тэр Өөрийнхөө хүмүүсийг хонь шиг хөтлөн гаргаж,Тэднийг цөлд хонин сүрэг мэт удирдсан.

53. Тэр тэднийг айхгүй байхаар аюулгүйгээр удирдсан.Харин тэдний дайснууд далайн усанд автсан.

54. Ингээд Тэр тэднийг Өөрийн ариун газарт,Баруун мутрынхаа авсан энэ уулархаг нутагт авчирсан.

55. Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж,Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан,Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.

56. Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин, Түүний эсрэг тэрсэлж,Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,

57. Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ.Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.

58. Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж,Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.

59. Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч,Израилийг ихэд үзэн ядсан.

60. Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюуХүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,

61. Өөрийн хүч чадлыг олзлолд,Өөрийн сүр жавхланг өстний гарт өгсөн.

62. Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж,Өөрийн өвд уурласан.

63. Түүний залуусыг гал залгиж,Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.

64. Түүний тахилч нар илдэнд унаж,Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.

65. Дараа нь Эзэн нойрноос мэт,Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.

66. Тэр Өөрийн өстнүүдийг цохин буцаасан .Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.

Дуулал 78