4. Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй.Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал,Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.
5. Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж,Израильд хуулийг тогтоосон.Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэжТэр бидний эцэг өвгөдөд тушаасан.
6. Ингэсэн нь ирэх үеийнхэн буюуХойшид төрөх хүүхдүүд мэдэж,Мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв.
7. Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч,Бурханы ажлуудыг үл мартаж,Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,
8. Эцэг өвгөд шигээЗөрүүд болон тэрслүү үеийнхэн буюуӨөрсдийн зүрхээ зөвт болгоогүй,Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
9. Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан,Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан.
10. Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй,Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.
11. Тэд Түүний үйлсийг болоодӨөрсдөд нь үзүүлсэн Түүний гайхамшгуудыг ч мартсан.
12. Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талдТэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.
13. Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж,Их усыг ч овоо мэт зогсоосон.