Дуулал 78:37-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй,Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.

38. Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй.Тэр Өөрийн уурыг олонтаа барьж,Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.

39. Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие,Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.

40. Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж,Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!

41. Тэд Бурханыг дахин дахин сорьж,Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.

42. Тэд Түүний хүч чадлыг,Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй.

43. Тэр Өөрийн тэмдгүүдийг Египетэд,Өөрийн гайхамшгуудыг Зоаны хээр талд харуулж,

44. Тэдний гол мөрнүүдийгМөн усны урсгалуудыг цус болгон хувиргаж,Тэднийг ууж чадахгүй болгосныг ч санаагүй.

45. Тэр тэдний дунд тэднийг залгисан ялаан сүргийг,Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг илгээсэн.

46. Тэр бас тэдний тариаг дэвхрэгт,Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.

47. Тэр тэдний усан үзмийн моддыг мөндөрт,Инжрийн моддыг нь хяруунд цохиулсан.

48. Тэр бас тэдний мал сүргийг мөндөрт,Тэдний хонин сүргийг аянганд ниргүүлсэн.

49. Тэр тэдний дээр шатаж буй уур,Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюуХэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.

50. Тэр Өөрийн ууранд зам зассан.Тэр тэдний сэтгэлийг үхлээс хэлтрүүлээгүй,Харин тэдний амийг гай гамшигт өгч,

51. Египетийн бүх ууганыг буюуХамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохисон юм.

Дуулал 78