Дуулал 78:26-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тэрээр тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.

27. Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт,Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа

28. Тэднийг хуарангийнх нь дунд,Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.

29. Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан бөгөөдТэрээр тэдэнд шунан хүссэн ёсоор нь өгчээ.

30. Тэд шунал хүслээ хангахаас өмнө буюуХоол нь тэдний аманд байсаар байх зуур

31. Бурханы уур хилэн тэдний эсрэг хандажТэдний хамгийн тарган хүмүүсээс заримыг алж,Израилийн шилдэг эрчүүдийг цохин унагасан.

32. Ийм боловч тэд нүгэл хийсээр байж,Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй.

33. Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор,Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.

34. Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж,Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.

35. Бурхан тэдний хад байсныг,Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.

Дуулал 78