Дуулал 78:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс.Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.

2. Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ.Би эртний нууц үгсийг дуудна.

3. Тэдгээрийг бид сонссон, мэдсэн,Бидний эцэг өвгөд ч бидэнд хэлж өгсөн.

4. Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй.Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал,Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.

Дуулал 78