Дуулал 77:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу?Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу?Села

10. Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн ньМиний уй гашуу билээ” гэв.

11. Би ЭЗЭНий үйлсийг санана.Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.

12. Би Таны бүх ажлыг тунгаан,Таны үйлсийг шимтэн бодно.

13. Бурхан, Таны зам бол ариун.Ямар бурхан бидний Бурханы адил агуу вэ?

14. Та бол гайхамшгуудыг үйлддэг Бурхан.Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.

15. Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюуИаков ба Иосефын хөвгүүдийг зольсон.Села

Дуулал 77