1. Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна.Учир нь Таны нэр ойрхон байна.Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
2. “Би тогтоосон цагийг сонгохдооШулуун шударгаар шүүдэг нь Би билээ.
3. Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог.Түүний баганануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ.Села
4. Би бардамнагчид «Бүү бардамна»,Хорон муу хүнд «Эврээ бүү өргө.
5. Эврээ өндөрт бүү өргө.Бардам хүзүүтэй бүү ярь» гэсэн”.
6. Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүйЦөлөөс ч ирдэггүй.
7. Харин Бурхан бол Шүүгч юм.Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.
8. Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна.Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг.Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой.
9. Харин би мөнхөд тунхаглана.Би Иаковын Бурханд магтан дуулна.
10. Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж,Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө.