Дуулал 73:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэд элэглэж, дарангуйллын талаар хорсолтойгоор ярьдаг.Тэд ихэмсгээр ярьдаг.

9. Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж,Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна.

10. Тиймээс түүний хүмүүс энэ газар уруу эргэн ирж,Бялхам их усыг уудаг.

11. Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ?Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэдэг.

12. Харагтун, эдгээр нь хорон муу хүмүүс юм.Үргэлж тайвширсан байж тэд эд хөрөнгөө арвижуулсан билээ.

13. Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж,Гараа гэмгүй байдал дотор угаалаа.

14. Учир нь би өдөржин сахилгажуулагдаж,Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.

15. Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол,Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан.

16. Үүнийг ойлгохоор бодох үед миньНадад маш төвөгтэй байсан бөгөөд

17. Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв.Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан.

18. Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм.Та тэднийг мөхөл уруу хаясан.

19. Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж!Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!

Дуулал 73