Дуулал 69:9-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж,Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал надад ирсэн.

10. Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад,Тэр нь чухамдаа миний шившиг болсон.

11. Намайг тааран хувцас өмсөхөд,Би тэдний хувьд, сургамж яриа болсон.

12. Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөдБи согтуурагчдын дуу нь болсон.

13. ЭЗЭН, тааламжтай цагт миний залбирлууд Танд ханддаг.Бурхан, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаарӨөрийн авралын үнэнээр надад хариулаач.

14. Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч.Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай.

15. Би усны үерт үл автаж,Гүн усанд үл залгиулж,Миний дээр нүхний ам ч бүү хаагдаасай.

16. ЭЗЭН, Таны хайр энэрэл сайн учир надад хариулаач.Өөрийн өршөөлийн агуу байдлаар над уруу эргэж,

17. Өөрийн зарцаас нүүрээ бүү нуугаач.Учир нь би зовлон шаналлын дунд байна. Надад түргэн хариулаач.

18. Сэтгэлд минь ойртон ирж, түүнийг авраач ээ.Миний дайснуудын учир намайг золиоч!

19. Надад ирсэн буруутгал, ичгүүр болон доромжлолыг Та мэднэ.Миний бүх өстөн Таны өмнө байна.

20. Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна.Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй.Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.

21. Тэд бас надад миний хүнсэнд цөсийг,Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.

22. Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог.Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.

23. Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай.Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.

24. Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач.Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.

Дуулал 69