Дуулал 65:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно.Танд тангаргийг ч биелүүлнэ.

2. Залбирлыг сонсдог Нэгэн,Тан уруу бүх хүн ирдэг.

3. Намайг гэм буруу дийлжээ.Та бидний алдаа зөрчлийг уучилдаг.

4. Өөрийн хашаануудад суулгахаарТаны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!Бид Таны ариун сүм болохТаны өргөөний сайн сайханд хангалуун байна.

5. Бидний авралын Бурхан,Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болохТа зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.

6. Та хүч тэнхээг бүслэнӨөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.

Дуулал 65