Дуулал 64:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, Миний гомдлын дууг сонсооч.Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач.

2. Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан,Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач.

3. Тэд хэлээ илд мэт ирлэжээ.Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь

4. Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм.Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үгүй.

5. Тэд хорон зорилго дотор бат зогсдог.Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг.Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэдэг.

6. Тэд “Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа” гэж хэлэнШударга бусыг сэддэг.Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.

Дуулал 64