7. Миний аврал болон алдар Бурханд байдаг.Миний хүч чадлын хад, миний хоргодох газар Бурханд байдаг.
8. Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.Түүний өмнө зүрхээ нээ.Бурхан бидэнд хоргодох газар юм.Села
9. Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм.Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.
10. Хавчлага дарлалд бүү итгэ,Дээрэм тонуулд ч дэмий бүү найд.Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.
11. Бурхан нэг удаа айлдсан.Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон.
12. Эзэн, хайр энэрэл ч Таных.Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг.