Дуулал 62:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ.Миний аврал Түүнээс юм.

2. Ганцхан Тэр л миний хад, миний аврал,Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй.

3. Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэтАлах гэж та нар бүгдээрээХэдий болтол хүн уруу довтлох вэ?

4. Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав.Тэд худал хуурмагт баясдаг.Тэд амаараа ерөөдөг,Гэвч дотроо хараадаг юм.Села

5. Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ,Учир нь миний найдвар Түүнээс юм.

Дуулал 62