Дуулал 59:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг.Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг.

9. Түүний хүч чадлаас болж би Тан уруу харна.Учир нь Бурхан бол миний бат цайз.

10. Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна.Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.

11. Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана.Бидний бамбай болох Эзэн,Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч.

12. Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм.Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор,Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач.

13. Уур хилэнгээр сөнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч.Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач.Села

14. Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,Хотыг тойрон явдаг.

15. Тэд хоол хайн тэнүүчилж,Цадаагүй бол шөнөжин архирдаг.

Дуулал 59