3. Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна.Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөдЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.
4. Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог.Надад туслахаар босож, хараач.
5. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан,Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч.Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч.Села
6. Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,Хотыг тойрон явдаг.
7. Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг.Тэдний уруулд илд байдаг.“Хэн сонсох юм бэ?” гэж тэд хэлдэг.
8. Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг.Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг.