1. Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач.Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач.
2. Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж,Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.
3. Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна.Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөдЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.
4. Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог.Надад туслахаар босож, хараач.
5. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан,Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч.Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч.Села