1. Шүүгчид ээ, та нар үнэхээр зөв шударгыг ярьдаг уу?Хүний хөвгүүд ээ, та нар шударгаар шүүдэг үү?
2. Үгүй ээ, та нар зүрхэнд зөв шударга бусыг үйлддэг.Та нар газар дэлхий дээр гарынхаа хүчирхийллийг жинлэдэг.
3. Хорон муу хүн эхийн хэвлийгээс эхлэн холддог.Худал ярьдаг хүмүүс төрөхөөсөө гаждаг.
4. Тэдэнд могойн хортой адил хор бий.Тэд чихээ бөглөдөг дүлий наж могойтой адил юм.
5. Ингэснээр тэд тарнийг чадварлагаар уншигч,Шидтэний дуу хоолойг сонсдоггүй юм.
6. Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач.ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.
7. Тэднийг урсаж буй ус шиг урсган явуулаач.Түүнийг нумаа хөвчлөх үед сумыг нь хугарсан мэт болгооч.