Дуулал 56:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Бурхан, хорон муугаас болж тэдэнд нөхөн төлөөч,Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч.

8. Миний төөрөн явсныг Та тоолсон билээ.Миний нулимсыг тулмандаа хийгээч.Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?

9. Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна.Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.

10. Бурханы дотор би үгийг магтана.ЭЗЭН дотор би үгийг магтана.

11. Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй.Хүн надад юу хийж чадах вэ?

12. Бурхан, Таны тангаргууд над дээр буй.Би Танд талархлын тахилуудыг өргөнө.

13. Учир нь Та миний амийг үхлээс,Түүгээр ч барахгүй, амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулдМиний хөлийг бүдрэхээс аварсан.

Дуулал 56