Дуулал 56:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, намайг өрөвдөөч.Хүн намайг залгих гэж бүхэл өдөржин давшлан дайрч намайг дарладаг.

2. Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг.Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ.

3. Айх үедээ би Танд итгэлээ өгнө.

4. Бурханы дотор би Түүний үгийг магтана.Бурханд би итгэлээ өгсөн.Би айхгүй.Хүн надад юу хийж чадах вэ?

5. Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг.Тэдний бүх бодол миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.

6. Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг,Тэд миний амийг авахаар хүлээж байхдааМиний алхмуудыг ажигладаг.

7. Бурхан, хорон муугаас болж тэдэнд нөхөн төлөөч,Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч.

Дуулал 56