16. Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
17. Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөдТэрээр дууг минь сонсоно.
18. Надтай тэмцэлдэгч тэд олон учраасТэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна.
19. Эртнээс сэнтийд залран буй нэгэн болохБурхан сонсоод тэдэнд хариулна.СелаТэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй.
20. Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ.Тэр өөрийн гэрээг зөрчжээ.
21. Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан,Харин зүрхэнд нь дайсагнал байв.Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан,Гэвч тэд сугалсан илд мэт байв.