Дуулал 55:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, залбиралд минь чих тавиач.Намайг гуйхад бүү нуугдаач.

2. Намайг анхааран сонсож, надад хариулаач.Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна.

3. Энэ нь дайсны дуу болонХорон муу хүний дарамтаас болсон болой.Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөдУур дотор тэд намайг үзэн яддаг.

4. Миний дотор зүрх минь шимширч,Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн.

5. Айдас, чичрэл надад ирж,Би аймшигт автжээ.

6. “Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосой!Тэгвэл би зайлан нисэж, амрахсан.

7. Харагтун, би алс хол дайжиж,Цөлд саатан суух байсан.Села

8. Би хуй салхи, шуурганаасХоргодох газар уруугаа яаран очих байсан” гэж би хэлэв.

9. Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учирҮймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач.

10. Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөдТүүний дотор гэм буруу болон худал байдаг.

11. Түүний дотор сүйрэл бий.Дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй.

12. Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ.Тийм байсан бол би тэсэхсэн.Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш.Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.

Дуулал 55