Дуулал 54:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөдХэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан.Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм.Села

4. Харагтун, Бурхан бол миний туслагч.Эзэн бол миний сэтгэлийг тэтгэгч.

5. Тэрээр миний дайснуудад бузар мууг хариулан төлнө.Өөрийн итгэмжит байдлаар тэднийг устгаач.

6. Би сайн дураараа Танд тахилыг өргөнө.ЭЗЭН, Би Таны нэрийг магтах болно,Учир нь тэр нь сайн билээ.

7. Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөдБи дайснуудаа нүдээрээ харсан билээ.

Дуулал 54