Дуулал 51:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч.Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.

9. Миний нүглээс нүүрээ буруулж,Миний бүх гэм бурууг арилгаач.

10. Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.

11. Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач.Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.

12. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.

13. Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөдНүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.

14. Бурхан, миний авралын Бурхан,Намайг цусны буруугаас авраач.Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.

15. ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулдМиний уруулыг нээгээч.

16. Учир нь Та тахилд баярладаггүй.Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.Та шатаалт тахилыг таалдаггүй.

17. Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм.Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.

18. Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.Иерусалимын хэрмийг барьж босгооч.

Дуулал 51