Дуулал 51:12-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.

13. Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөдНүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.

14. Бурхан, миний авралын Бурхан,Намайг цусны буруугаас авраач.Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.

15. ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулдМиний уруулыг нээгээч.

16. Учир нь Та тахилд баярладаггүй.Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.Та шатаалт тахилыг таалдаггүй.

Дуулал 51