1. Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч.Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.
2. Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж,Нүглээс минь намайг цэвэрлээч.
3. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөдМиний нүгэл үргэлж миний өмнө байдаг.
4. Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж,Таны мэлмийд бузар мууг хийлээ.Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөдШүүх үедээ гэм зэмгүй болой.
5. Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөдНүглийн дунд эх минь намайг олж тээсэн.
6. Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөдМиний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ.