1. ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,Ёолох дууг минь анхаараач.
2. Миний Хаан болон миний Бурхан,Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч,Учир нь Тандаа би залбирнам.
3. Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно.Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.
4. Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ.Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.
5. Онгирон сагсуурагчид Таны мэлмийн өмнө зогсож чадахгүй.Гэм нүгэл үйлдэгч бүгдийг Та үзэн яддаг.
6. Худал яригчдыг Та устгадаг.Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.